Friday, June 17, 2016

Confessions of an Economic HitMan

Хэдэн жилийн өмнө интернетээр элдвийг сонирхож яваад Жон Перкинсийн бичсэн “Эдийн засгийн алуурчны өчил” /”Confessions of an Economic HitMan”/ хэмээх номын тухай олж мэдсэн юм. Цааш сонирхвол алдарт New York Times – ийн шилдгийн шилдэг номоор нэрлэгдэж олон долоо хоног бестселлеррийн жагсаалтыг тэргүүлж байжээ. Америкийн радиогийн “Өнөөгийн ардчилал” нэвтрүүлгийн сэтгүүлч Эми Гудмантай хийсэн ярилцлагыг нь олж уншлаа. Уг ярилцлагыг телевизээр нэвтрүүлсэн бичлэгийг нь ч үзлээ. Ийнхүү ямартай ч энэ ном зүгээр нэг адал явдалт зохиол биш харин их гүрэн ядуу буурай орнуудад явуулж ирсэн эдийн засгийн хөнөөлт бодлогыг илчилсэн үнэн бодит түүх юм гэдэгт итгэсэн билээ. Улс төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж явсны хувьд, эрдсээр баялаг боловч буурай орныхоо ирээдүйн төлөө санаа зовж явдгийн хувьд эл номыг олж орчуулж, өөрийгөө байтугай эх орноо ч худалдахаас буцахгүй шуналт этгээдүүдээс сэрэмжлүүлэх, үнэнч чин сэтгэлтэй түшээдэд санамж болгохыг хүслээ. “Исповедь экономического убийцы” хэмээн нэрлэгдсэн орос орчуулгыг нь зориудаар Москвагаас олж авчраад монголжсон орос найздаа уншуулж, зөвлөгөө авахаар өгсөн боловч эргэж өгсөнгүй алга болов. Магадгүй Монголд явуулж ирсэн Их Оросын бодлого ч харагдсан юм билүү. Олон улсын банк, санхүүгийн асуудал сайн мэдэх ангийн найздаа уг номыг олоод уншаадахаач гэж хүслээ. Тэр маань ч уг номыг эх хэлээр нь захиалан уншаад орчуулах сонирхлы маань улам өдөөсөн юм.

No comments:

Post a Comment