Tuesday, June 21, 2016

Curriculum Vitae

1976 онд Улсын математикийн 12-р олимпиадын аварга болсон бөгөөд олимпиадын түүхэнд авах ёстой бүх оноогоо авсан цорын ганц аварга гэгддэг билээ.
1976-1983 онд Польш улсад хэрэглээний математикийн чиглэлээр суралцаж магистр цолтой төгсөв. Миний суралцсан он жилүүд Польш улсад чөлөөт үйлдвэрчний эвлэл “Солидарность” байгуулагдсан, чөлөөт хэвлэл мэдээлэл бий болсон, цэргийн онц байдал тогтсон зэрэг улс төрийн нэн сонирхолтой үетэй давхацдаг. Тэр үед л коммунист системийн мөн чанарыг ойлгож мэдэрсэн юм.
1983 оны хавар Лодзийн Их Сургуулийн Банахын нэрэмжит институтийг хэрэглээний математикийн чиглэлээр сайн дүнтэй төгсөж, магистрийнхаа ажлыг онц дүнтэйгээр хамгаалсан.

No comments:

Post a Comment